ҮЕНЧ СУМЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ.

Ховд аймгийн Үенч сум нь БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07 өдрийн  05 тоот тогтоолоор анх байгуулагдан анхны сумын даргаар Тулгаа, К.Тэжээ, Монхойж, Ваашаа, Шаагиа нарыг сонгон ээлжлэн ажиллуулж тулгын чулуугаа тавьсан түүхтэй.

Үенч сум нь нутаг дэвсгэрийн хувьд МУ-ын баруун хязгаар алтайн нурууны өвөр говиор нутагладаг алтай, хангай, говь, тал хээр хосолсон байгалийн үзэсгэлэн төгөлдөр шинж бүрдсэн баруун өмнө талаараа БНХАУ, баруун болон хойд талаараа Булган, Мөнх-Хайрхан сумтай, зүүн талаараа Мөст, Алтай сумдуудтай хиллэдэг, 784,509 га нутагтай.  

Сум дотроо Цагаан түнгэ, Нарийн гол, Жаргалан, Улиаст, Хөх-Үзүүр гэсэн 5 багтай, нийтдээ 1037 өрх, 4836 хүн амтай, иргэдийн 70 орчим хувь нь Захчин, үлдэх хувь нь Казах, халх, торгууд, ястнууд эзэлдэг, Сургууль, Эмнэлэг, Цэцэрлэг, Соёлын төв,  Хилийн цэргийн анги, ИТХ, ЗДТГ, Хаан, Хадгаламж банк, Ник, Хөрс ШТС-тай, 30 гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж,  80 орчим дэлгүүр үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж байна.