Улс, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Үенч нутгийн хөдөлмөрч ард иргэд, Монгол түмнийхээ  амар амгаланг айлтган мэндчилье. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч, иргэдээ ажилтай орлоготой, эрүүл чийрэг,  эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, аюулгүй аж төрөх нөхцөл боломжийг хангахад чиглэсэн бодлого баримтлан, аливаа үйл ажиллагаандаа иргэдийнхээ санал хүсэлтийг тусган хэрэгжүүлж, Монгол Улсын “ТЭРГҮҮНИЙ СУМ” болох томоохон зорилтыг тавин ажиллаж байна. Монгол Улсын болоод дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нутгийн уугуул, суугуул иргэддээ Үенч сумын зон олны  нэрийн өмнөөс ажлын өндөр их амжилт, эрүүл энх, хамгийн  сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

 

ЗАСАГ ДАРГА                    Э.УРТНАСАН