ХОВД АЙМГИЙН ҮЕНЧ СУМЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН

2013 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ     

Сумын эдийн засаг, нийгмийн 2013 оны үндсэн чиглэлийг шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, орон нутгийн сонгуульд олонхи болсон аймаг сумын Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын 2013 оны төсөв болон төр засгаас явуулж буй бодлогын зорилтуудтай нягт уялдуулан боловсруулж, сумын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, ард иргэдийн аж амьдралыг сайжруулахад чиглэсэн 4 бүлэг 68 зорилт арга хэмжээг тусган хэрэгжүүлж байна.

Орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхдугаар хуралдаанаа хийж, бүтэц зохион байгуулалт хийгээд удаагүй байгаа ч цаг хугацааны хувьд төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж, сумынхаа төсвийг хуулийн хугацаанд хэлэлцүүлэн батлуулах шаардлагын үүднээс ирэх оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг богино хугацаанд боловсруулж, сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хийгдэх ажлуудын эхлэлийг бий болгоход чиглэсэн томоохон зорилтуудыг тусгалаа.

Үенч сумыг "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ"  болгох томоохон зорилт тавьж энэ хүрээнд 2013 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг салбар тус бүрээр товч танилцуулж байна.

Нэг. Төрийн удирдлага, эрх зүйн бодлогын хүрээнд

Төрийн байгууллагын ил тод, нээлттэй, шударга үйлчилгээг бий болгож, хүнд суртал, авилгаас ангид байх үндсэн нөхцлийг бүрдүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагаас гарч буй аливаа шийдвэрт тэдний санал бодол тусгадаг байх зорилтуудыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах болно.

Иргэдийг аюулгүй орчинд амгалан амьдрах эрхийг хангах, хуулийн байгууллагын хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хууль дээдлэх зарчимд тулгуурлан иргэдийн хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхэд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлэх зорилтуудыг дэвшүүллээ.

Ингэснээр иргэдийн эрх, эрх чөлөө баталгаатай хангагдаж, төрийн байгууллагууд нь  жинхэнэ хүн рүүгээ чиглэсэн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ иргэд нь ч төрийн үйл ажиллагаа, шийдвэрт хамтран оролцдог эргэх холбоо бүхий төрийн удирдлагын системийг бүрдүүлнэ гэж үзэж байна.

1.1.Төрийн байгуулалтын талаар

1.1.1  Аливаа хууль бус үйлдэлтэй шийдвэртэй  тэмцэж, чин шударга зарчмыг хатуу баримтлан хүнд суртал,  ёс зүйгүй үйлдэлтэй хатуу тэмцэж, иргэдэд төрийн үйлчилгээг шударгаар хүргэдэг “Тунгалаг төр”-ийг бий болгоно.

1.1.2. Сумын төрийн байгууллагуудын бүтэц, орон тоо, бүрэлдэхүүнийг шинэчилж, байгууллагуудын дотоод журам нарийвчлан боловсруулан батлуулж, мөрдлөг болгон, төрийн албаны шалгуур үзүүлэлт, ажлын байрны тодорхойлолтын дагуу төрийн албан хаагчдыг бүрдүүлнэ.

1.2.3. Ажлын байр, албан тасалгаанд архидан согтуурах, ажлын цагаар ажлын байран дээрээ байхгүй байх, ажлаас хоцрох, цаг баримтлахгүй байх зэрэг ямар нэгэн зөрчил, хууль бус үйлдэл гаргуулахгүй байж төрийн албан хаагчид шударгаар ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлнэ.  

1.1.4. Төрийн албаны үйл ажиллагааг иргэдэд ил тод, ялгамжгүй шударга үйлчилдэг нийтийн алба бий болгоно.

1.1.5. Сумын Иргэний танхим байгуулж байнгын ажиллагаатай болгоно. Суманд тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг иргэдээр хэлэлцүүлэн шийдвэрлэдэг болно.

1.1.6. Төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг бүрдүүлж, техник тоног төхөөрөмжөөр хангана.

1.1.7. Засаг даргын машин шинэчилнэ.

1.2. Эрх зүйн бодлогын хүрээнд

1.2.1. Иргэдийн аюулгүй байдлыг хангаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.

1.2.2. Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ард иргэд байгууллага хамт олны дунд бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлэн иргэдээс гаргасан санал санаачлагыг дэмжинэ.

1.2.3. “Архи тамхигүй- Үенч хүн” дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх замаар архи тамхигүй орчныг бүрдүүлж, согтууруулах ундаа хэрэглэдэггүй эрүүл идэвхитэй амьдралын клубыг байгуулж, төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авах, хүлээн авалт хийх, Төрийн албан хаагчид ажлын байран дээр, ажлын цагаар архидан согтуурахыг таслан зогсооно.

1.2.4. Тус суманд байрладаг Хилийн цэргийн байгууллагатай бүх талаар хамтран ажиллана. Иргэд залуучуудын эх оронч сэтгэлгээг төлөвшүүлнэ.      

1.2.5. Сумын иргэний танхимаар дамжуулан шинээр батлагдан гарсан эрх зүйн актуудын мэдээллийг иргэдэд тогтмол хүргэж хэвшинэ.

1.2.6. Хүүхэд залуучуудын хүмүүжилд сөргөөр нөлөөлж буй нөхцөл үйл ажиллагааг хязгаарлан эх оронч, Монгол ёс заншлаа дээдлэх үзлийг төлөвшүүлнэ.

1.2.7. Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ.

1.2.8. Сум дундын шүүх, прокурор, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана. 

1.2.9. Цагдааг Япон мотоциклоор унаажуулна.

Хоёр. Нийгмийн бодлогын хүрээнд

Боловсролын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх, сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхэд төсвийн хөрөнгө санхүүгийн бодлогыг чиглүүлж, сургалтын чанарыг ахиулах, сургуулийн өмнөх хамран сургалтыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг энэ салбарт хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно.

2.1 Боловсрол, соёлын талаар

2.1.1. Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн мэдлэг эзэмших тэгш боломжийг олгож, хамран сургалтыг нэмэгдүүлнэ.

2.1.2. СӨБ, бүрэн дунд боловсролыг стандарт, сургалтын хөтөлбөртэй уялдуулан суралцагчийн хэрэгцээ, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн орон нутгийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

2.1.3. Багшийн мэргэжил арга зүйн хөгжил болон  ёс зүй, цалин, урамшуулал, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

2.1.4. Орон нутгийн нөөц боломжинд тулгуурлан “Ном” “Авъяас” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 

2.1.5. Албан бус боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг бэхжүүлэн иргэдэд амьдрах ухааны болон мэргэжил арга зүйн түргэвчилсэн сургалтуудыг зохион байгуулна.

2.1.6. Төр, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн түншлэлийг орон нутагт хөгжүүлэх, олон нийтийн оролцоонд тулгуурласан иргэдэд ээлтэй үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

2.1.7. Гавъяат эдийн засагч Т.Батбаярын нэрэмжит 12 жилийн бүрэн дунд сургуулийн  өргөтгөлийн барилга барина.

2.1.8. Захчин ястны соёл урлагийн үнэт өвийг өвлүүлэх, хадгалах, хамгаалах, баяжуулан хөгжүүлэх,хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлнэ.

2.1.9. Соёл урлагийн үйлчилгээг эрчимжүүлж, багуудад соёлын арга хэмжээг хүргэж ажиллана.

2.1.10. Урлаг спортын цогцолборын барилга шинээр барина.

2.1.11. Номын сангийн фондыг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдээлэл агуулсан номоор баяжуулан үйлчилгээг өргөжүүлнэ.

2.1.12. Улсын баяр наадам үндэсний баяр наадмуудыг зохион байгуулах.

2.2. Эрүүл мэнд, биеийн тамир, спортын талаар

2.2.1. Эрүүл мэндийн салбарын ажиллах боловсон хүчнийг чадавхижуулах, мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

2.2.2. Эх нярайн эрсдэлээс хамгаалах сан байгуулж, эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах бодлого барьж ажиллана.

2.2.3. “Эрүүл мэндийг дэмжигч баг, байгууллага, хамт олон, гэр бүл”-ийг шалгаруулан туршлагыг түгээн дэлгэрүүлж урамшуулна.

2.2.4. Эмийн санг батлагдсан стандартын дагуу ажиллуулж, эмнэлгүүдийн стационарт хэрэглэгдэх эмийн 60-аас доошгүй хувийг тендерээр нийлүүлнэ.

2.2.5. Биеийн тамир спортыг бүх нийтийн үйл хэрэг болгох хөдөлгөөн өрнүүлж, спортын өндөр амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулна.

2.2.6. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын Засаг даргын зүгээс анхаарч чийрэгжүүлэлтийн танхим байгуулна.

2.3. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар.

2.3.1. 2013 онд 50 хүнийг байнгын ажлын байр бий болгох төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

2.3.2. Шинээр байнгын ажлын байр бий болгож “Ажилд авсан хүн тутамд нэг сая төгрөг” хөтөлбөр хэрэгжүүлж, ЖДҮ-ийн зээлээр аж ахуйн нэгжийг дэмжинэ.

2.3.3. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн хүүхдүүдийг дэмжиж  ажлын байраар хангана.

2.3.4. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхэдтэй эх, хүүхэд зэрэг нийгмийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээг өргөжүүлнэ.

2.3.5. Хүүхэд бүрт сар бүр 20000 төгрөг олгох төрийн бодлогыг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлнэ.

2.3.6. Нийгмийн халамж, тусламж үйлчилгээ авах иргэдийг багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлдэг журам гаргаж мөрдүүлнэ.

2.3.7. Ахмад дайчид, хагас, бүтэн өнчин хүүхдэд сумын Засаг даргын тэтгэлэг олгоно.

2.3.8. “Ядуурлыг бууруулах цогц хөтөлбөр” боловсруулж хэрэгжүүлнэ.

2.3.9. “Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн олгох” тухай хуулийн хэрэгжилтийн хангаж ажиллана.

2.3.10. Ахмад настнуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх Ахмадын өргөө ашиглалтанд оруулна.

Гурав. Эдийн засаг, үйлдвэрлэл, худалдаа, дэд бүтэц, газрын харилцааны бодлогын хүрээнд

Төсвийн хөрөнгийг үр ашигтай зүйлд зарцуулах, түүнд тавих хяналт хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэн гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж хариуцлагыг чангатгана. Татварын бааз суурийг нэмэгдүүлэх улмаар өөрийгөө бүрэн санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлж байна.

3.1. Санхүү эдийн засаг, төсвийн хөрөнгө оруулалтын талаар

3.1.1. Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг нарийн тогтоож үр нөлөө, үр ашигтай арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийнэ.

3.1.2. Төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний худалдан авах үйл ажиллагааг олон нийтийн оролцоо хяналтанд тулгуурлан тендерийн будлиан, чанаргүй гүйцэтгэлийг гаргуулахгүй байна. Санхүүжилтийг 3 хуваан олгоно.

3.1.3. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гүйцэтгэлд аудит хийлгэн, үнэлэлт, дүгнэлт өгөх замаар хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн үр нөлөөг дээшлүүлнэ.

3.1.4.  Төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийн байгууллагын нягтлан бодогч нарт сургалт зохион байгуулж Төсвийн шинэ хуулийн хэрэгжилтийг хангаж төсвийн зарцуулалтын ил тод байдлыг хангаж ажиллана.

3.1.5. Татварын багц хуулийн хүрээнд орон нутагт хувь хэмжээг тогтоох татварыг шинэчлэн тогтоож, татварын бааз суурийг нэмэгдүүлэх замаар орон нутгийн төсвийн орлогын хэмжээг нэмэгдүүлж татварын үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

3.1.6. Төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарыг мэргэшүүлж, сэлгэн ажиллуулах арга хэмжээ авна.

3.1.7. “Шилэн түрийвч” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

3.2. Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний талаар 

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хөтөлбөр боловсруулан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүнсний барааны төрөл хангамжийг нэмэгдүүлж чанар стандартад хатуу хяналт тавих механизмыг бүрдүүлнэ.

3.2.1. Жижиг дунд үйлдвэрийн “Шинэ ажлын байр” хөтөлбөр санаачлан батлуулна.

3.2.2. Бизнес эрхлэгчид, иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг зохион байгуулалттайгаар гадаад орнуудад технологийн туршлага судлуулах, шинэ санаа олж ирэх бизнес аялалд хамруулна.

3.2.3. Барилгын түүхий эдийг бэлтгэж, баруун 3 сумын улаан тоосгоны хэрэгцээг хангах зорилгоор бодлогоор дэмжиж Улаан тоосгоны үйлдвэр барина.

3.3 Дэд бүтэц, газрын талаар

3.3.1. Булган Үенчийн хөвч- Үенч, Үенч-Алтайгийн Тэмээн хүзүүний чиглэлийн хатуу хучилттай замыг үргэлжлүүлэн барьж ашиглалтанд өгнө.

3.3.2. Сумын төвийн шинэчлэлийн бүтээн байгуулалтын  ажлыг эхлүүлж ашиглалтанд хүлээлгэн өгнө.

3.3.3. Сумын төв замын гэрэлтүүлэг хийнэ.

3.3.3. Үенч суманд орчин үеийн халуун ус, саун барина.

3.3.4. Улиаст, Цагаан түнгэ, Жаргалан багийн төвүүдийг шинээр барьж ашиглалтанд өгнө.

3.3.5. Зарим багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно.

3.3.6.Газрын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрыг сумын хэмжээнд нарийвчлан тогтоож 2013 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг ИТХ-аар батлуулан мөрдөнө.

3.3.7. Төсвийн байгууллагуудын хаягжилт, өнгө үзэмжийг сайжруулна.

3.3.8.Сумын төвийн ундны усны худгуудад ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулна.

3.3.9.Сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж газрын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах болно.

3.3.10.Модон гүүрийг засварлана

3.3.11. Үдэлтийн хаалга засварлаж, шинээр барьж байгуулна.

Дөрөв. ХАА байгаль орчны бодлогын хүрээнд

4.1. Хөдөө аж ахуйн талаар

4.1.1. Малчид тариаланчдийн бүлэг хоршоо, нөхөрлөл, байгуулах санал санаачлагыг дэмжиж ажиллана.

4.1.2. Малчдын залуу халааг бэлтгэх зорилгоор сумын дэд хөтөлбөр санаачилна.

4.1.3. Багуудад “Малын сан” байгуулж, залуу малчид, зуданд малаа алдсан иргэдийг малжуулах төсөлд хамруулж багийн Иргэдийн Нийтийн Хурлаар шийдвэрлүүлнэ.

4.1.4. Суманд малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг бэлтгэх, зах зээлд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлж, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн бирж брокерийн үйл ажиллагааг дэмжинэ.

4.1.5. Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлж малыг эрүүлжүүлэх, бүртгэлжүүлэх, малчдын үндэсний үйлдвэрт тушаасан ноосонд урамшуулал олгох ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

4.2. Байгаль орчны талаар 

4.2.1. Уул уурхайн хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэгжиж байгаа төслүүдийг байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд хамруулж нөхөн сэргээлтийг хийлгүүлнэ.

4.2.2. Орон нутгийнхаа байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийг зохистой ашиглаж, Загийг түлшинд хэрэглэхийг хориглоно.

4.2.3. Сумын төвд “Ногоон төгөл”  “Чацаргана” хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.

4.2.4. Хогны менежментийг сайжруулж, хоггүй орчин бүрдүүлнэ.

4.2.5. Сумын тохижилт үйлчилгээний “Сум тохижуулах алба” байгуулна.

4.2.6. Шинээр нийтийн бие засах газар барина.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

 

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР

ХИЙГДЭХ АЖИЛ

1.Сургуулийн өргөтгөлийн барилга                  1,300,000,000

2.Спорт урлагийн цогцолбор                  382,000,000

3.Хатуу хучилттай зам                              8,200,000,000

 

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2013 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ,

ХӨТӨЛБӨР, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

 

1.Малжуулах төсөл арга хэмжээнд                    100,000,000 /Нэг зуун сая төгрөг/

2.Ногоон байгууламж, хог хаягдал  хөтөлбөрийн санхүүжилт                   50,000,000 /Тавин сая төгрөг/

3.Улиаст багийн төв барих                      30,000,000 /Гучин сая төгрөг/

4.Цагаан түнгэ багийн төв барих           30,000,000 /Гучин сая төгрөг/

5.Жаргалан багийн төв барих    30,000,000 Гучин сая төгрөг/

6.Төв талбайг шинэчлэх               30,000,000 /Гучин сая төгрөг/

7.Албан газруудын хаягжилт өнгө үзэмжийг сайжруулах               5,000,000    /Таван сая төгрөг/

8.Засаг даргын машин авахад                20,000,000 /Хорин сая төгрөг/

9.Орчин үеийн халуун ус барихад                     50,000,000 /Тавин сая төгрөг/

10.Иргэний танхим, Ахмадын өргөө     20,000,000 /Хорин сая төгрөг/

11.Чийрэгжүүлэлтийн танхим                20,000,000 /Хорин сая төгрөг/

12.Төв замын гэрэлтүүлэг                                    20,000,000 /Хорин сая төгрөг/

13.Замын тэмдэг, тэмдэглэгээ                 2,400,000 /Хоёр сая дөрвөн зуун мянган төгрөг/

14.Үдэлтийн хаалга                                               3000000 /Гурван сая төгрөг/

15.”Ном” “Авъяас”  хөтөлбөр                   5000000 /Таван сая төгрөг/

16.Модон гүүр                                              5000,000 /Таван сая төгрөг/

17.Нийтийн бие засах газар                               2000000 /хоёр сая төгрөг/

18. Баяр наадмын зардал                                    10,000,000 /Арван сая  төгрөг/

19.Цагдаагийн мотоцикл                          2,500,000 /Хоёр сая таван зуун мянга/

Нийт 434,900,000