Соёл, спорт

Соёлын төв нь  7 орон тоотой. Соёлын төвийн захирал, номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш, үйлчлэгч, 2 галчтай  үйл ажиллагаа явуулж байна. 1961 онд ашиглалтанд орсон 300 хүний суудалтай. Соёлын төвийн барилга нь түүхий тоосгон хийцтэй, ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарч 2013 онд шинээр барих барилгын төсөв улсын төсөвт суусан. Тус соёлын төв нь иргэд, хүүхдийн авьяасыг нь нээн илрүүлэх, биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор олон төрлийн дугуйлан, сургалт зохион байгуулж тайлагнадаг. Соёлын төвөөс МУСТА 8, УТАА 10 төрөн гарсан.Тус сум нь Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 20 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 6 цэг, үсчин гоо сайхан 1, гутал засварын 1, оёдолын 1, үйл ажиллагаа эрхэлж байна.