Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Сумын засаг даргын 2014 оны А-05 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Шинэ үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. “Үндсэн хууль ба хүний эрх” сэдвийн хүрээнд нийт ард иргэдийнхээ  хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “УРАН ИЛТГЭЛ”, “ЭЛСЭН ЦАГ” зэрэг танин мэдэхүйн тэмцээнүүдийг  амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд сургуулийн сурагчдаас эхлээд төрийн албан хаагчид, оюутнууд, ахмад буурлууд гээд үе үеийн төлөөлөгчид маань идэвхтэй оролцож, өргөн хүрээнд амжилттай явагдаж өндөрлөв. Ялангуяа бидний хойч ирээдүй болсон сурагчид, залуучууд маань идэвхтэй оролцож, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж байгаад туйлын сэтгэл хангалуун байна.
 

Уран илтгэлийн тэмцээнд нийт 16 илтгэгч оюун ухаан авъяас чадвараа сорисноос тэргүүн байрыг 11А ангийн сурагч Д.Номин, Дэд байрыг 10Б ангийн сурагч Б.Батчимэг,  3-р байрыг, Физикийн багш Б.Энхцогт,тусгай байрыг ахмад багш З.Эрдэнэбаатар нар эзлэв.
 

Элсэн Цаг танин мэдэхүйн тэмцээнд Эрүүл мэндийн төвийн “Алтан Соёмбо” баг Тэргүүн байр, сургуулийн багш нарын “Тулгын 3 чулуу” баг Дэд байр, Залуучуудын “Залуус” баг Гутгаар байрыг тус тус эзлэв.