Багуудын Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж эхэллээ

Улиаст, Цагаан түнгэ, Жаргалан багуудын Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж багийн Засаг дарга, багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн эмч нарын 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч, 2014 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, иргэдийн санал санаачлагыг тусган ажиллахаар төлөвлөж байна. Эдгээр багуудын хурлуудад сумын Засаг дарга Э.Уртнасан, Хурлын ажилтан Б.Пүрэвдорж, Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн н.Буянхишиг нар урилгаар оролцож сум орон нутгийн 2013 онд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажил, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаа. Багуудын иргэд хуралдаа идэвхтэй оролцож, хурлын ирц 80-90 хувьтай байлаа.