Үенч сум аймгийн тэргүүний сумаар шалгарлаа

               2013 онд өрнүүлсэн их бүтээн байгуулалт, ажлын амжилтаараа Ховд аймаг улсад тэргүүлсэн бол Үенч сум аймагтаа манлайлж, тэргүүний аймгийн “ТЭРГҮҮНИЙ СУМААР” шалгарлаа.
              Аймгийн “ТЭРГҮҮНИЙ СУМ”-ын Хүндэт өргөмжлөл 5.000.000 төгрөгийн шагналыг 1-р сарын  27-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч дарга М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт нь хүрэлцэн ирж нийт иргэдийг хамарсан баярын хурал дээр хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Үенч сум нь 2013 онд олон шинэ санаачлага дэвшүүлэн чамгүй бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлсэнээс дараах 13 үйл явдлыг онцоллоо. Үүнд:

  1. Эко сум хөтөлбөр 2013 онд Ховд аймгийн хэмжээнд нийт 160 га талбайд цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн ажил хийгдсэн бол үүний 100 га-г Үенч сум дангаараа  эзэлж байна.