Үенч сум Улсын тэргүүний сумд өрсөлдөж байна

     ЗГ-аас тогтоосон болзолт журмын дагуу Улсын тэргүүний сумыг 2 жилд нэг удаа шалгаруулдаг бөгөөд ингэхдээ бүс бүрээс нэг нэг сумыг шалгаруулдаг байна. Энэ удаад баруун бүсээс Ховдын Үенч, Завханы Тэлмэн, Увсын Бөхмөрөн, Баян-Өлгийн Алтай, Говь-Алтайн Баян-Уул гэсэн 5 сум өрсөлдөж байна.

     Улсын тэргүүний сум шалгаруулах баруун бүсийн ажлын хэсэг  03 сарын 23-аас  04 сарын 02-ныг хүртэлх хугацаанд өрсөлдөж байгаа бүх сумдын ажил бадалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд 03 сарын 31- 04 сарын 01-ны өдрүүдэд Үенч суманд ажиллалаа. Ажлын хэсэг Үенч сумын ажил байдлын онцлогийг дараах байдлаар тодорхойллоо. Үүнд

  1. Гадаад харилцаагаа сайн хөгжүүлж байна  /Үенч сум 2012 оноос БНХАУ-ын Алтай аймгийн Чингэл сумтай харилцаа тогтоон эдийн засаг, Худалдаа, ХАА, барилга  зэрэг олон салбарт хамтран ажиллахаар төлөвлөөд байна./
  2. Нэг цонхны үйлчилгээ төслийг амжилттай хэрэгжүүлсэн /Монгол Улсын хэмжээнд 5-н сум нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Түүний нэг нь Үенч сум юм/
  3. Эко сум хөтөлбөрийг хэрэгжүүлж ойжуулалт ногоон байгууламжийн ажлууд сайн хийгдсэн /2013 онд Ховд аймаг 160 га талбайд ойжуулалт ногоон байгууламжийг бий болгосон бол Үенч сум дангаараа үүний 100 га-г эзэлж аймагтаа төдийгүй улсад өндрөөр үнэлэгдлээ/
  4. Соёлын үйл ажиллагаа амьд явагддаг /2013 онд Ховд хотноо зохиогдсон соёлын сурталчилах өдрүүдэд Үенч сум 100 морин хуурч, 100 биелээчийг нэгэн зэрэг бэлдэж захчин түмний их соёлын нийтэд сурталчилан таниуллаа/
  5. “Цаг бол алт”, “Архи тамхигүй Үенч хүн”, “Гудамж” зэрэг хөтөлбөрүүдийг ИТХ-раа батлуулан үр дүнтэй сайн хэрэгжүүлсэн. /Бүх төрийн албан хагчид нь яг цагтаа ажилдаа ирдэг, цаг баримтлаагүй ажилчиддаа хариуцлага тооцдог гэх мэт/
  6.  ЖДҮ-ийг дэмжих төсөл хөтөлбөрүүд сайн хэрэгжсэн /Жишээ нь Оёдлын үйлдвэр, машин засвар, Тоосгоны үйлдвэр гэх мэт/
  7. Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлсэн /Волейболын спорт өндөр түвшинд хөгжсөн, бүх байгууллагын ажилчид албан хаагчид 7 хоногийн нэг өдөр спортоор хичээллэдэг тодорхой цагтай/
  8. Төрийн албан хаагчид нь төрийн албан хаагчид шиг байна /Бүх ажилчид, албан хаагчид нь энгэрийн тэмдэг, өрөөний хаягжилт, хянах самбартай байна/

     Ингээд ажлын хэсэг бүх сумдаар явсан ажлын тайлангаа баруун бүсийн зөвлөлд танилцуулахад зөвлөлийн урьдчилсан байдлын дүгнэлтээр Үенч сум хамгийн өндөр буюу  92%-тай, Завханы Тэлмэн 86%-тай, Увсын Бөхмөрөн 84%-тай үнэлүүлж, уг 3 сумын материалыг ЗГ-ын хэрэг эрхлэх газарт шилжүүлэн шалгаж байна.