Ховд Их Сургуулийн багш нарыг урьж сургалт зохион байгууллаа

     Үенч сум 2014 оныг иргэдийн боловсролын дээшлүүлэх жил болгон зарласантай холбогдуулан иргэдийнхээ мэдлэг боловсролын дээшлүүлэх зорилтын хүрээнд Ховд Их Сургуультай хамтран ажиллахаар тохиролцож 04 сарын 07- 10-ны өдрүүдэд тус сургуулийн 4 багшийг урьж Компьютер мэдээллийн технологи, Англи хэл, Бизнесийн харилцаа, Хөдөлмөрийн харилцаа, есзүй гэсэн үндсэн чиглэлүүдээр нийт төрийн албан хаагчдийг оролцуулсан 4 өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтыг байгууллага бүр дээр багш нар очиж явуулсан бөгөөд албан байгууллагын ажилчид албан хаагчид ач холбогдол өгөн идэвхтэй оролцлоо. Ялангуяа Цэцэрлэгийн хамт олон хүүхдүүдээ 4 хоног амраан ажилчид албан хаагчдаа 100% сургалтанд хамрууллаа.

     Сургалтын үр дүн, ач холбогдлыг хүмүүс өндрөөр үнэлж байгаа бөгөөд ялангуяа Компьютер мэдээллийн технологи, Бизнесийн харилцааны сургалтуудыг маш сайн боллоо хэмээн үзэж байна.