Сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Босоо заяат Монгол бөх-2015” бөхийн барилдаан боллоо.

Сумын цэцэрлэгийн нийт эцэг эхчүүдийн дунд  “АХА” тэмцээн зохион байгуулсанаас Ч.Ганбат 1-р байр, Галамхан 2-р байр тус тус эзэллээ. “Гар бөмбөг”ийн тэмцээн зохион байгуулж нийт 12 баг оролцож эмэгтэй багаас М.Жаргал багштай бага бүлгийн баг Алтан медаль, цом, эрэгтэй багаас Т.Тогтохбаяр багштай холимог бүлгийн баг Алтан медаль, цомын эзэн боллоо. Мөн хүүхдүүдийн дунд “Босоо заяат монгол бөх-2015” бөхийн барилдаан болж Г.Тэргэл түрүүлж, Ч.Дэлгэрбаяр үзүүрлэв. Мөн "Уран жиргээ-2015" уралдаан тэмцээн тус тус зохион байгууллаа.