Мал амьтаны гоц халдварт шүлхий өвчин гарлаа.

Мал амьтаны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 26-ны 09:00 цагаас сумын Онцгой комисс хуралдаж сумын Засаг даргын А/36 тоот захирамжаар хөдөлгөөний хязгаарлалт тогтоож Улиаст, Жаргалан, Цагаан түнгэ багийн нутаг дэвсгэрт 4 цэгт харуул хяналтын пост ажиллуулсан. Мөн 2015 оны 03 дугаар сарын 2-ны сумын Засаг даргын А/37 тоот захирамжаар хөл хорио тогтоож 8 цэгт 27 машин, 2 мотоцикль, 70 төрийн албан хаагчийг 3-н ээлжээр томилон ажиллуулсан.

Сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/39 тоот захирамжаар 4 ажлын хэсэгт 62 төрийн албан хаагч, иргэдийг дайчлан халдварын голомт, сэжигтэй, хамгаалалтын бүс, эрүүл бүс дэх 112591 толгой малд 9 дугаар сарын 6-16-ны хооронд вакцинжуулах ажлыг амжилттай зохион байгууллаа.

Тус сумын нутаг Жаргалангийн Цагаан дэрс, Чацарганы харзын 2 голомтод 2015 оны 02 дугаар сарын 26-наас 2015 оны 03 дугаар сарын 11-ний хооронд мал амьтаны гоц халдварт шүлхий өвчнөөр 166 толгой мал өвчилж холбогдох арга хэмжээг шат дараатай шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд 2015 оны 03 дугаар сарын 12-ноос хойш мал өвчлөөгүй болно.