"Сум хөгжүүлэх сан"-ийн хөрөнгө оруулалтаар 2013 онд хэрэгжсэн төслүүд

ОРОН НУТАГТ ЖИЖИГ ДУНД ҮЙЛВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

          Орон нутагтаа жижиг дунд үйлдвэр байгуулах, хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, үйлдвэрлэл эрхлэхээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс  ирсэн бүтээлч санаачилгыг дэмжин, холбогдох төсөл хөтөлбөр, зээл тусламжинд хамруулах ажлыг зохион байгуулсан.

Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Сум хөгжүүлэх сан”-д 2011 онд хувиарлагдсан 60 сая төгрөгийг 9 иргэнд, 2013 онд хувиарлагдсан 120 сая төгрөгийг тус зээлд хамрагдахаар саналаа ирүүлсэн нийт  32 төслөөс ард иргэдийн санал асуулгаар шалгарсан 10 төслийг тус тус санхүүжүүлж орон нутгийн эдийн засагт оруулах хувь нэмэр ажилгүйдлийг бууруулахад үр дүнгээ өглөө.


Төслийн нэр Санхүүжилтийн хэмжээ /сая төг/ Тайлбар Хэрэгжсэн байдал
1 Нутгийн өнгө 12,0 Тоосгоны үйлдвэр Төсөл хэрэгжүүлэгч Н. Элбэгзаяа 4 хүнийг улирлын чанартай ажлын байраар ханган ажлуулж байна. 2013 оны 07 сарын 15  үйлдвэрлэл эхэлснээс хойш 45 мянган ширхэг өнгөлгөөний тоосго, 5 мянган ширхэг өнгөлгөөний хавтан үйлдвэрлээд байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихтэй байна. Уг тоосгоны үйлдвэр нь сумын өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэнд ихээхэн хэмжээний хувь нэмэр оруулж байна.
2 Авто засварын газар 30,0 Авто засварын үйлчилгээ Төсөл хэрэгжүүлэгч Т. Эрдэнэчулуун одоогийн байдлаар граж -1, машин угаалга -1, гагнуурын өрөө -1, дугуй засварын өрөө -1, авто дэлгүүр -1 гэсэн 5 өрөө бүхий ажлын байраа барьсан. Үйл ажиллагаа хараахан эхлээгүй байна. 4 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллахаар төлөвлөж байна.
3 Амьдрах ухаан 5,0 эсгий эдлэлийн үйлдвэрлэл  Төсөл хэрэгжүүлэгч С. Орлом нь үйлвэрлэл эрхлээд өөрийн болон зэргэлдээ сумдын  иргэдийн эрэлт хэрэгцээг хангадаг. Ажилгүй 2 иргэнийг байнгын ажлын байраар хангаж байна. Мөн үзэсгэлэн худалдаанд байнга оролцдог шилдэг үйлдвэрлэгчдийн нэг юм.
4 Арвайн гурил 5,0 Арвайн гурлын үйлдвэр  Төсөл хэрэгжүүлэгч О. Амарзаяа нь тариалан эрхэлж ирсэн уламжлалдаа тулгуурлан сум орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох үндсэн зорилт тавин ажиллаж байна. Сум орон нутагт Хөх тарианы, бор гурлын эрэлт хэрэгцээ их байдаг бөгөөд энэхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд өөрийн техник, технологийг бүрэн ашиглаж, 3 хүнийг улирлын чанартай ажлын байраар ханган ажиллаж байна.
5 Хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл 16,1 Хүлэмжинд хүнсний ногоо тариалах, дахин боловсруулах үйлдвэрлэл  Төсөл хэрэгжүүлэгч Д. Алтанхуяг нь төслийн санхүүжилтээр 20*30 –ын хэмжээтэй 3ш зуны хүлэмж хийсэн.Хүлэмжийн нөхцөлд хүнсний ногоо, нарийн ногоо тариалж, түүнийгээ дахин боловсруулж, нутгийн ард иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэн ажиллаж байна. 4 хүнийг улирлын чанартай ажлын байраар хангасан.
6 Сүүн цацал 10,0 Сүү, цагаан идээний үйлдвэрлэл  Төсөл хэрэгжүүлэгч Ё. Алтанцэцэг төслийн санхүүжилээрээ 6 тугалтай үхэр худалдаж авсан, 6*4 харьцаатай сүү цагаан идээ боловруулах ажлын байр барьсан. Боловсруулсан бүтээгдэхүүнээ нутгийн ард иргэдэд борлуулахаас гадна, “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлж байна.
7 Мод, модон эдлэл 10,0 Мод, модон эдлэлийн үйлдвэрлэл  Төсөл хэрэгжүүлэгч М. Хаш-Эрдэнэ нь Бэлэг дурсгалын зүйл, гэр ахуйн мод, модон эдлэл, тавилга үйлвэрлэж, 3 хүнийг түр болон байнгын ажлын байраар хангаж байна.
8 Эсгийний  үйлдвэр 20,0 Эсгийний  үйлдвэр  Төсөл хэрэгжүүлэгч Э. Элбэгзаяа нь төслийн санхүүжилтээрээ ажлын байр барьж, тоног төхөөрөмж, түүхий эд худалдан авч үйлдвэрлэлээ хэвийн явуулж байна. Үйл ажиллагаа эхэлсэнээс хойш үйлдвэрийн хүчин чадлаа бүрэн ашиглаж 350ш эсгий үйлдвэрлэсэн. 2 хүнийг байнгын 3 хүнийг түр ажлын байраар ханган ажиллаж байна.
9 Уран зүү 10,0 Оёдлын үйлдвэр Төсөл хэрэгжүүлэгч Д. Ариунболд нь 8 хүнийг байнгын ажлын байраар ханган үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн төсөл хэрэгжүүлэгч нь аймаг болон сумдын үзэсгэлэн худалдаанд оролцон удаа дараа амжилт гаргасан шилдэг бизнес эрхлэгч юм. Тус үйлдвэрлэл нь сумын иргэдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн сайшаал хүртээд байна.
10 Сүү цагаан идээний үйлдвэрлэл 1,9 Сүү цагаан идээний үйлдвэрлэл Төсөл хэрэгжүүлэгч С. Ганчимэг нь Сүү цагаан идээгээ боловсруулан, хэрэглэгчидэд нийүүлж байна. Нэг хүний ажлын байр бий болгосон.